TIME

шинэ шинлэг мэдээ мэдээллийг эндээс

СОЛОНГОС GALAXY ЗАГВАРЫН УТАСНУУДЫН ФИРМВЕЙР (MEGA)

2015-11-05 03:08:49

Утаснууд болон Модел - - - - Android хувилбар - - - - Хэмжээ ба Татах

 

Galaxy S2 - SHW-M250K Android 4.1.2 Jelly Bean 795 Мб - Татах

Galaxy S2 - SHW-M250L Android 4.1.2 Jelly Bean 815 Мб Татах

Galaxy S2 - SHW-M250S Android 4.1.2 Jelly Bean 812 Мб Татах

 

Galaxy S2 LTE - SHV-E110S Android 4.1.2 Jelly Bean 799 Мб Татах

 

Galaxy S2 HD LTE - SHV-E120K Android 4.1.2 Jelly Bean 918 Мб Татах

Galaxy S2 HD LTE - SHV-E120L Android 4.1.2 Jelly Bean 977 Мб Татах

Galaxy S2 HD LTE - SHV-E120S Android 4.1.2 Jelly Bean 977 Мб Татах

 

Galaxy Note - SHV-E160K Android 4.1.2 Jelly Bean 1.25 Гб Татах

Galaxy Note - SHV-E160L Android 4.1.2 Jelly Bean 1.21 Гб Татах

Galaxy Note - SHV-E160S Android 4.1.2 Jelly Bean 1.25 Гб Татах

 

Galaxy S3 - SHV-E210K Android 4.1.2 Jelly Bean 1.37 Гб Татах

Galaxy S3 - SHV-E210L Android 4.1.2 Jelly Bean 1.30 Гб Татах

Galaxy S3 - SHV-E210S Android 4.1.2 Jelly Bean 1.50 Гб Татах

 

Galaxy S3 3G - SHW-M440S Android 4.1.1 Jelly Bean 1.48 Гб Татах

 

Galaxy Note 2 - SHV-E250K Android 4.1.2 Jelly Bean 1.44 Гб Татах

Galaxy Note 2 - SHV-E250L Android 4.1.2 Jelly Bean 1.47 Гб Татах

Galaxy Note 2 - SHV-E250S Android 4.1.2 Jelly Bean 1.63 Гб Татах

 

Galaxy S4 - SHV-E300K Android 4.2.2 Jelly Bean 2.57 Гб Татах

Galaxy S4 - SHV-E300L Android 4.2.2 Jelly Bean 2.53 Гб Татах

Galaxy S4 - SHV-E300S Android 4.2.2 Jelly Bean Байхгүй - ...

 

Galaxy S4 LTE-A - SHV-E330K Android 4.2.2 Jelly Bean 2.00 Гб Татах

Galaxy S4 LTE-A - SHV-E330L Android 4.2.2 Jelly Bean 1.92 Гб Татах

Galaxy S4 LTE-A - SHV-E330S Android 4.2.2 Jelly Bean 2.22 Гб Татах

 

Самсунгийн утаснуудын Фирмвейруудыг ЭНД-ээс та дэлгэрэнгүй харж болно

Ангилал : Бусад | Нийтэлсэн : amka | Уншсан (217) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

GALAXY S2 HD LTE E120L-Д GALAXY S4 ШИГ ХАРАГДУУЛАХ ROM - ШИНЭ ХУВИЛБАР (SVN ROM V1.2)

2015-11-05 03:07:20
 

Galaxy S4-ын Lock Screen буюу Дэлгэцийн Түгжээ, S4-ын Multi Window болон Camera, Апп-уудын Icon ба Note 2-ын Gallery гээд олон гоё гоё зүйлстэй болгосон энэхүү Custom ROM-ын нэр нь SVN Rom юм. 8 сарын 20-ны өдөр шинэ хувилбар болох v1.2-ээ гаргасан байна. Энэ нь зөвхөн SHV-E120L загварт тохирно !!!

Татах Линк нийтдээ 3 төрлийн шейр дээр байгаа одоо татаж болно

 

 

Гол гол онцлогууд

- Android 4.1.2 E120LKLJMA2 фирмвейр

- Root хийгдсэн, Deodex

- Tegrak Kernel Build 46 for MA2 кернелтэй

- Текст Мессеж болон бүх төрлийн мессежэнд асуудал байхгүй, 1000 мессеж хадгалах боломжтой

- Утасны дуудлага хийх хэсэг нь дуудлагын түүх болон нэрсийн хэсэгт идвэхжсэн

- Lidroid гэх тохиргооны хэсэг нэмэгдсэн. Нийтдээ 24 унтрааж асаах тохируулгатай

- Ripple Effect буюу усны долгионы эффектийг Дэлгэцийн түгжээ тайлах хэсэгт оруулсан

- Жирийн Android-ын буюу Nexus-ын Дэлгэцийн түгжээтэй болгож болно

- Дэлгэцийн түгжигдсэн горимд LED гэрлээ асаах боломжтой

- Battery-ны Icon сольж болно

- Smart Stay

- Smart Networks

...

...

...

- S4-ын AccuWeather болон дэлгэцийн дээд мэдээллийн хэсэг буюу Notification нь Transparent буюу өнгө дагаж хувирдаг идвэхтэй

- S4-ын Icon-ууд болон  3D Icon-ууд

- S4-ын Multi Window, Flashbar

- Note 2-ын Gallery болон Popup Browser буюу жижиг бөгөөд дэлгэцийн наана идвэхжих интернет хөтөч

- Асахад гарах Анимейшн өөрчлөгдсөн

 

Одоогоор мэдэгдэж байгаа асуудал

- 3G буюу Интернет холболтоо асаах/унтраахад дор хаяж 30 секундаас 1 минут болж байж асна/унтрана

- Хэл солих үед Force Close алдаа зааж болзошгүй. Уг алдааг засах бол эхлээд Settings-ийн Date and Time хэсгээс 24-hour format гэснийг чагтлаарай. Тэгээд хэл солих хэсэг рүү ороход Force Close гэж алдаа заахгүй бөгөөд эхлээд та заавалKorea буюу солонгос хэлийг сонгоод идвэхжүүлсний дараа өөр бусад хэлнээс сонгож болно

- Мэдэгдлийн хэсэг болон тохиргооны буюу Settings-д та дэлгэцийн гэрэлтүүлгийг солих үед алдаа зааж магадгүй. Тэр алдааг засах бол "ЭНЭ" файлыг татаж аваад утсандаа хуулаад ClockWorkMod Recovery-ээр "-Install zip from internal" гэж байгаад сонгоод хийчихнэ

 

Google Docs хэсэгт татахдаа "Ctrl" товчоо "S" товчтой зэрэг дарахад хангалттай

 

 

Энэхүү шинэ 1.2-р хувилбар дээрх сайжруулалтууд

- Tegrak Kernel Build 48  кернелтэй

- 1080p бичлэг хийх үеийн алдаа засагдсан

- HTC-ын дэлгэцийн түгжээний үед байсан цаг агаарын мэдэгдлийн хэсгийг зассан

- Blackberry-ын дэлгэцийн түгжээний үед утас налуу ба босоо байрлалд ороход гацаж байсныг зассан

- EDGE Zoom идвэхтэй

- LG-ын дэлгэцийн түгжээний үед цаг агаарын мэдэгдэгч оруулсан

- Xperia Z, Tab, Tablet (Nexus), Rotary төрлийн дэлгэцийн түгжээнүүд нэмэгдсэн

...

...

...

Гэх мэт олон шинэ зүйлс нэмэгдсэн байгаа

 

 

 

 

 

Сануулга -> Та утсандаа энэхүү SVN Rom-ыг суулгахаас өмнө Ярьсан дугаарууд, Мессеж, Дугаарууд зэргээ хадгалж авах хэрэгтэй байх. Дугааруудаа СИМ-рүүгээ шилжүүлэх аль эсвэл Play Store-оос ямар нэг Root нэхдэггүй Backup хийдэг апп татаж аваад хадгалж аваарай. Мөн ямар нэг байдлаар утас асахгүй таг болох, гацах зэрэг асуудалд хариуцлага хүлээхгүй болно. Учир нь энэ бүхнийг өмнө туршиж үзсэн...

GO Backup программыг та Root хийсэн бол суулгах боломжтой -> Татах -> [MEGA - GO Backup Pro v3.44 ]

 

Шаардагдах зүйлс

- Root хийгдсэн байх

- CWM Recovery суулгасан байх

- Утсандаа 600 Мб сул зайтай байх

 

Root хийх болон CWM Recovery суулгах заавар "ЭНД" байгаа

Уг SVN ROM-ын Эх линк -> XDA Developers Galaxy S2 HD LTE Forum - SVN ROM ]

 

 

Татах

SVNRom v1.2 (20/08/2013) Шинэчилсэн Линк -> Google Docs ] - [MEGA.co.nz ] - [ Android File Host ]

Татах Линкийг сэргээсэн одоо татаж болно

 

Google Docs хэсэгт татахдаа "Ctrl" товчоо "S" товчтой зэрэг дарахад хангалттай

 

Заавар

Суулгахдаа CWM Recovery ашиглан суух тул CWM Recovery-г өмнө нь суулгасан байх шаардлагатай

 

1. Татаж авсан "E120L_SVNRom_v1.2_20Aug2013.zip" гэсэн файлаа оролдолгүйгээр утсандаа хуулах хэрэгтэй. Утсандаа "Custom ROM" гэсэн фолдер үүсгэчих, аль эсвэл өөрөө санахуйц фолдер үүсгэх юмуу тэндээ наад ZIP файлаа хуулчих

 

2. Утсаа унтраагаад Recovery Mode-оор асаах хэрэгтэй. Recovery Mode-оор асаахдаа "Дуу багасгах товч, Дуу нэмэх товч, Голын товч, Асаах товч" гэсэн 4 товчоо 4-үүлэнг нь зэрэг бөгөөд 3 секундээс удаан дарна

 

Одоо CWM Recovery-ийн хэсэгт орох бөгөөд та сонголтоо дээш/доош гүйлгэхдээ дуу нэмэх/хасах товчоо дарах бөгөөд сонголтоо идвэхжүүлэхдээ голын товчоо юмуу асаах товчоо дарах хэрэгтэй.

 

3. CWM Recovery-ийн буюу нэг боолтон малгайны зурагтай Boot Menu-рүү орсон байх ёстой. 

Та тэндээс "- wipe data/factory reset" гэсэн рүү ороод "- yes" дар

Тэгээд "- wipe cache partition" гэсэн рүү ороод "- yes" дар

Одоо та ямар ч л байсан Custom ROM суулгахад бэлэн болголоо гэсэн үг.

"- install zip from sdcard" гэсэн рүү ороод "- choose zip from internal sdcard" гэсэн рүү ороход таны утасны файлууд гарч ирэх бөгөөд нөгөө татаж авсан "E120L_SVNRom_v1.2_20Aug2013.zip" файлыг хуулсан фолдер рүү ороод уг файлаа сонгоно

Сонгосон бол одоо "- Yes - Install E120L_SVNRom..." гэснийг сонгоод 2-оос 3 минут тэвчээртэй юу ч оролдолгүй хараад хүлээгээрэй

 

4. Install нь дуусаад Done гээд хэлэнгүүт та дахиад

"- wipe data/factory reset" гэсэн рүү ороод "- yes" дар

Тэгээд "- wipe cache partition" гэсэн рүү ороод "- yes" дар

тэгээд та Reboot-ыг сонгоод утсаа асаагаарай

 

Ингээд л болоо :)  ^_^

 

Дүгнэлт - Сүүлчийн заавар !!!

Сая туршиж үзэхэд ROM-ыг суулгасны дараа шууд өөрөө унтарч асаж байсан ба тэгэнгүүт нь буцааж унтраагаад Recovery Mode-оор нь асаагаад Wipe data болон Wipe cache хийчихээд тэр татаж авсан дэлгэцийн гэрэлтүүлэг засах "Brightness slider fix for SVNROM v1.2.zip" гэсэн файлаа "Install zip from internal storage"-ээр суулгаад асаагаарай. Засдаг файлыг суулгасны дараа Wipe Data, Cache хийж болохгүй

Ангилал : Бусад | Нийтэлсэн : amka | Уншсан (14) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Unfriended (2014) HD | Монгол хэлээр шууд үзэх

2015-11-05 02:56:34

Хэсэг бүлэг хэдэн найзууд хоорондоо скайпаар холбогдож байх зуур тэдний нас барсан найз нь интернетийн цаанаас үл мэдэгдэх байдлаар гэнэт гарч ирж тэднээс өшөөгөө авах болно.

Ангилал : Кино ертөнц | Нийтэлсэн : amka | Уншсан (35) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Spy (2015) HD | Монгол хэлээр шууд үзэх

2015-11-05 02:55:56

АНУ-ын тагнуулын төв хорооны ажилтан болох Сюзан Күүпер дэлхий нийтийг аврахаар террористуудын наймаалцах гэж буй цөмийн зэвсгийг олохоор тусгай даалгавар биелүүлэх болно.

Ангилал : Кино ертөнц | Нийтэлсэн : amka | Уншсан (18) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ted 2 (2015) HD Монгол хэлээр шууд үзэх

2015-11-05 02:55:23

Шинэхэн хос Тед Тами хоёр хүүхэдтэй болохыг хүсэх бөгөөд эцэг болохын тулд Тед хүн гэдгээ шүүхийн өмнө батлах шаардлагатай болно.

Ангилал : Кино ертөнц | Нийтэлсэн : amka | Уншсан (16) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Jurassic World (2015) HD | Монгол хэлээр шууд үзэх

2015-11-05 02:54:43

Юрийн Галавын эриний цэцэрлэгт хүрээлэнд болсон явдлаас 22 жилийн дараа Нублар аралд эрдэмтэн, тэрбумтан Жон Хаммондын үүсгэн байгуулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь одоо бүрэн ажиллагаатай Юрий галавын ертөнц болж өргөжжээ. Арваад жилийн өмнөөс үзэгчид, хөрөнгө оруулагчид цөөрч эхэлсэн Юрийн ертөнцийнхөн үзэгчдийг татах нэгэн арга сэдсэн нь тэдний санаснаас эсрэгээр эргэх болно.

Ангилал : Кино ертөнц | Нийтэлсэн : amka | Уншсан (236) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Толгой эргүүлсэн зурагнууд

2015-11-04 03:04:25

Толгой эргүүлсэн зурагнууд

 

 

Хүн гээч амьтны нүдийг хэрхэн хялбархан хуурч болдгийг нотолж, хамгийн их шуугиан дэгдээсэн 15 зургийг та бүхэнд үзүүлье.

Толгой эргүүлсэн зурагнууд

Лугшиж  байгаа мэт харагдах статик зураг


Толгой эргүүлсэн зурагнууд

Шоколадыг хувааж зурагт үзүүлсэн дарааллаар буцаан байрлуулахад хэсэг шоколад заавал илүү гарна. Ийм дуусдаггүй шоколад байвал сайхнаа!


Толгой эргүүлсэн зурагнууд

Голд байгаа хэрээс рүү сайн хараарай. Булангийн хараа чинь эдгээр сайхан царайнуудыг аймшигт мангас мэтээр харагдуулна.



Толгой эргүүлсэн зурагнууд

Шатрын хөлөгний нүд. Бидний харааны мэдрэхүй хэрхэн ажилладгийг яруу тодоор харуулсан энэ зургийг анх 1995 онд Массачусетс мужийн Технологийн дээд сургуулийн профессор  Эдвард Эдельсон хэвлүүлсэн байна. Итгэхэд бэрх боловч “ А “, “ Б “ нүднүүд ижил өнгөтэй. Фотошопын аргаар шалгаж болно шүү.


Толгой эргүүлсэн зурагнууд

Зурагны төв рүү 30 секунд хар. Дараа нь хараагаа тааз руу шилжүүлээд нүдээ анивчиж үзээрэй. Юу харагдаж байна?


Толгой эргүүлсэн зурагнууд

Үнэн хэрэгтээ 2 янжуур хоёул ижил урттай.


Толгой эргүүлсэн зурагнууд

Голд байгаа цэг рүү 15 секундын турш харвал хар-цагаан зураг маань өнгөт болно.


Толгой эргүүлсэн зурагнууд

Ийм  заан байж болох уу? Роджер Шепардын зураг.


Толгой эргүүлсэн зурагнууд

4 тойрог.


Толгой эргүүлсэн зурагнууд

Сандлын байрлал харааны хуурамч төсөөлөлийг бий болгож байна. Хэргийн учир нь сандлын ер бусын хэлбэр хийцэнд л байгаа юм.


Толгой эргүүлсэн зурагнууд

Дугуй аль зүг рүү эргэж байна вэ?


Толгой эргүүлсэн зурагнууд

4 цагаан шугам  тодорхой зүй тогтолгүй хөдөлж байх шиг. Харин дээрээс нь шоо тавибал нэгэн биет болох нь харагдана.


Толгой эргүүлсэн зурагнууд

Хэрээсэн тэмдэг рүү нүд салгалгүй харвал нил ягаан толбон дээгүүр ногоон толбо гүйж эхлэх ба дараа нь бүр алга болно.


Толгой эргүүлсэн зурагнууд

Зурган дээр хар сетка байрлуулан харвал статик зүйлс хөдөлж эхэлнэ.


Толгой эргүүлсэн зурагнууд

Зургийн төв рүү 20 секунд орчим нүд цавчилгүй хар. Дараа нь хэн нэгний нүүр эсвэл ямар нэг юм руу хараагаа шилжүүл. Юу болж байна?

эх сурвалж: viva.mn

Ангилал : Сонин хачин | Нийтэлсэн : amka | Уншсан (15) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Түүхэнд үлдсэн цочирдуулам 10 зураг

2015-11-04 03:03:38

Испанийн цар тахал

 

Түүхэнд үлдсэн цочирдуулам 10 зураг

1918 онд манай гарагийн 100 сая хүний амийг авч одсон тахлын үед хүмүүс жирийн амьдралыг хүсч байсан ч хичнээн их айдас хүйдэст автсан байсан нь харагдаж байна.

 

Атлантын боолын худалдаа

 

Түүхэнд үлдсэн цочирдуулам 10 зураг

Энэ зургийг 1868-01-11-нд Британийн хөлөг онгоц дээр авчээ. Дөнгөж сая эдгээр хүүхдүүдийг боол болон худалдагдах тавилангаас нь аварсан байна.

 

Уйлж буй залуу нацист

 

Түүхэнд үлдсэн цочирдуулам 10 зураг

16 настай энэ хүүг гитлерюгендийн гишүүн Ганс-Георг Хенке гэдэг. Тэрээр зөвлөлтийн дайчид Берлинийг хариугүй эзлэн авах гэж байгааг сонсчээ. Тэр айдас, балмагдлаар дүүрэн байна.

 

Берлиний хананы дэргэд

 

Түүхэнд үлдсэн цочирдуулам 10 зураг

Зүүн Герман. Немцийн цэрэг хүүг нэвтрүүлж болохгүйг мэдэж байсан ч эцэг эхээсээ төөрөлдчихсөн нялх амьтныг өрөвдөн өргөст торыг өргөж хүүг оруулах гэж байна. Гэхдээ баригдахгүйг хичээн ийш тийш сэрэмжлэн харах ажээ.

 

Хуурамч цааз

 

Түүхэнд үлдсэн цочирдуулам 10 зураг

Британы зурагчин Уильям Сондерс энэ хуурамч цаазны зургийг Хятадад авчээ. Зорилго нь барууныхны дунд Азийг жигших сэтгэл төрүүлж, улмаар Хятадыг “гэгээрүүлэх” сэдэл төрүүлэх.

 

Монгол дахь эрүү шүүлт

 

Түүхэнд үлдсэн цочирдуулам 10 зураг

Энэ зураг 1913 онд National Geographic сэтгүүлд хэвлэгджээ. “Mүглэн” гэж нэрлэгдэх энэ тамлал нь хэрэгтнийг хөдлөх аргагүй бачуу хайрцагт хийж бүгдийн нүдэнд ил орхино. Түүнд хоол унд дөхүүлсэн хүн өөрөө яланд унах учиртай аж.

 

Өлсгөлөн

 

Түүхэнд үлдсэн цочирдуулам 10 зураг

1933 онд Украинд болсон өлсгөлөн нь түүхэн дэх хамгийн аймшигт, эмгэнэлт үйл явдлын нэг юм. Зориудаар бий болгосон энэ аймшгийг үй олноор хорлон сүйтгэсэн үйл ажиллагаа гэж дүгнэдэг. Хүмүүс гудамжинд үхэж байхад, хажуугаар нь алхаад л өнгөрч байна.

 

Шанхайн хүү

 

Түүхэнд үлдсэн цочирдуулам 10 зураг

Япон-Хятадын 2-р дайн 1937 оноос эхэлж, Дэлхийн 2-р дайнтай залгасан билээ. Япончууд эмэгтэйчүүд, хүүхдүүд нуугдаж байсан галт тэрэгний буудлыг бөмбөгджээ. Энэ хүү шархадсан ч азаар амьд үлдсэн байна.

 

Хорих лагерийн “ Ахан дүүсийн булш”

 

Түүхэнд үлдсэн цочирдуулам 10 зураг

Берген-Бельзений бөөнөөр хорих лагерийг 1945 онд чөлөөлөхөөс өмнө нацистууд энд лав 50 000 хүнийг алсан гэдэг. Зураг дээр үхэгсдийн дунд лагерийн эмч Фриц Кляйн зогсож байна. Эдгээр хүмүүс хэтэрхий сульдаж ажиллаж чадахгүй болсон учир энэ эмчийн тушаалаар хорт хийн камер руу оруулжээ. Хожим нь энэ алуурчин шангаа хүртэж дүүжлүүлсэн билээ.

 

Нагасакийн ах дүү хоёр

 

Түүхэнд үлдсэн цочирдуулам 10 зураг

Хот дээр атомын бөмбөг хаясны дараа авсан зураг. Ах нь амь алдсан дүүгээ нуруундаа үүрээд цогцос шатаах газар руу явж байгаа нь энэ. Дүүгээ хэрхэн шатаж байгааг харсан ч биеэ барьж, уйлалгүй тэссэн гэдэг. Тэр бүх зүйлээ алдлаа. Гэвч урьдын адил бодлоо төвлөрүүлж, зоригоо чангалсаар байна.

эх сурвалж: yoyo.mn

Ангилал : Сонин хачин | Нийтэлсэн : amka | Уншсан (27) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Пирамидийг Египетчүүд бариагүй хэрэг үү?!

2015-11-04 03:01:12

Пирамидийг Египетчүүд бариагүй хэрэг үү?!

 

 

Энэ мэдээллийг эрдэмтэд аль болохоор нууц байлгах эрмэлзэлтэй байдгийг шууд хэлэх хэрэгтэй. Учир нь түүхийн сурах бичгүүдийн үндсэн дээр бүрэлдэн тогтсон бидний ертөнцийг үзэх үзлийг  үндсээр нь өөрчилж магадгүй болохоор тэр. Манай гараг дээрээс аварга биет хүмүүсийн оршуулга, араг ясны үлдэгдэл  зэргийг олоод удаж байна. Ийм олдвор дэлхийн өнцөг булан бүрээс, хуурай газраар зогсохгүй усан дор, далай тэнгисээс ч олдож байна.

Пирамидийг Египетчүүд бариагүй хэрэг үү?!

Хэсэг судлаачид энэ асуудлыг олон жилийн турш судлаад, 12-20 000 мянган жилийн өмнө манай гараг дээр ямар амьдрал оршин байсан тухай бодит дүр зургийг гаргаж чаджээ.

Аварга хүмүүс 4-12 метрийн өндөртэй байсан агаад бие бялдрын асар их хүч чадлаас гадна ер бусын сод ухаантай хүмүүс байв. Зарим нь үлгэр домог гэж боддог, зарим нь үнэхээр байсан гэж итгэдэг Атлантууд биш байгаа?

 

 

Судлаачдын үзэж байгаагаар энэ аваргууд Египетэд төдийгүй, бүхий л гараг даяар пирамид босгожээ. Нийт пирамидийн тоо одоогоор 600 хүрээд байна. Гэхдээ яг өгөгдсөн геометр хэмжээсний дагуу шүү. Пирамидийг ямар нэгэн энгийн технологоор, боолуудын хүчээр босгоогүй байна. Өөрөөр хэлбэл, чулуун хавтангуудыг хол газраас зөөж авчраагүй, харин модон раманд бетон цутгаж хийсэн бүрэн цутгамал байгууламж аж.

Эдгээрийн зориулалт нь бидний ой ухаан хүрэхээргүй, ямар нэгэн сансрын энергитэй холбоотой эрчим хүчний эх үүсвэр байж магадгүй. Хожим нь дэлхий дээр өөр соёл иргэншил үүсч, египетчүүд пирамидыг босгосон агуу бурхдыг тахин шүтэж, пирамид дотор хаан угсаатныг оршуулах болжээ. Египетчүүд өөрсдөө тэднийг босгоогүй юм байна.


Энэ аварга биет хүмүүс хэрхэн бий болж, яаж сөнөж устсан бэ гэдэг л хамгийн сонирхолтой асуулт болоод байна.

Нэгэн цагт манай гарагийн таталцлын хүч, атмосферийн даралт шал өөр, дэлхийг тойрон Санчир гарагийн цагариг шиг мөсөн бүслүүр оршин байсан тухай таамаглалыг эрдэмтэд дэвшүүлээд байна. Иймээс дэлхий хүчилтөрөгчөөр маш баялаг байсан аж. Ийм нөхцөлд аварга биет хүн төдийгүй амьтад бий болж, эрчимтэй хөгжих боломжтой гэнэ. Хожим нь туйлуудын шилжилт зэрэг сансрын гаралтай өөрчлөлтүүдээс болж гарагийн мөсөн бүслүүр хайлж, дэлхийн гадаргуу дээр их хэмжээний усан хуй / галав юүлэх / болон бууснаас соёл иргэншил мөхөж, дэлхий дээр одоогийнхтой төстэй уур амьсгал тогтсон байж болзошгүй.

Пирамидийг Египетчүүд бариагүй хэрэг үү?!


Аварга хүмүүс оршин байсан тухай баримтуудаас дурдвал:

1 - 1979 онд Мегалонг Взллийн Хөх уулнаас нутгийн оршин суугчид газраас цухуйсан аварга том чулуу олжээ. Хамгийн сонирхолтой нь, энэ чулуун дээр 5 хуруу бүхий маш том тавхайн мөр үлдсэн байв. Хуруунуудын урт 17 орчим см байжээ. Тавхайн мөр зарим газраараа харагдахгүй байсан ч тооцоо хийж үзвэл 60 см урттай байх байлаа. Ийм мөрийг 6 орчим метрийн өндөртэй хүн л гаргах боломжтой юм.

2 - 1950 онд Алан Макшир гэгч бульдозерчин нэрт амьтан судлаач Иван Сандерсенд захидал бичиж, Аляскад олдсон сонирхолтой олдворын талаар мэдээлжээ. Замын ажилчид нэгэн булшнаас 2 аварга том гавлын чулуужсан яс, нугалам болон хөлийн яс олсон байна. Гавал ясны өндөр 58 см, өргөн нь 30 см хүрч байжээ. Эртний аваргууд 2 эгнээ шүдтэй, хавтгай толгойтой байсан бололтой. Нурууны яс ч бас жирийн хүнийхээс 3 дахин том байжээ. Шилбэний яс нь 150-180 см хүрч байсан гэнэ.

3 - 1899 онд Германы Рур мужид уурхайн гүнээс 210-240 см өндөр хүмүүсийн чулуужсан араг ясыг олжээ.

4 - 1950 онд Өмнөд Африкийн алмазны орд газраас 45 см өндөртэй аварга гавал ясны хэсгийг олжээ. Хөмсөгний төвгөрийн дээд талд нь эврийг санагдуулам 2 хачин овгор байсан гэнэ. Олдворыг шинжилсэн антропологчид гавал яс нь 9 сая жилийн настай гэж тогтоожээ.

5 - Өмнөд Африкийн Окованго голын эргээр оршин суугчид эрт цагт энд амьдарч байсан аварга хүмүүсийн тухай олон домог ярьдаг. “ Аварга хүмүүс асар их хүчтэй. Нэг гараараа голын урсгалыг тогтоож чадна. Дуу нь нэг тосгоноос нөгөөд сонсогддог байв. Тэд өдөрт хэдэн зуун км явж ан хийнэ. Агнасан заан, усны үхрээ мөрөн дээгүүрээ тохоод гэртээ ирдэг байлаа. Тэд дал модны голоор хийсэн нум сумаар зэвсэглэнэ. Явахад нь газар чичирдэг байв “ гэж нэг домогт өгүүлжээ.

6 - Инкчүүдийн домогт: “ Аятарко Кусог хаанчилж байхад далайн цаанаас аварга том хүмүүс зэгсэн салаар хөвж ирсэн билээ. Хамгийн өндөр индиан тэдний өвдгөөр нь татаж байв. Тэд нүүрэндээ сахалгүй боловч, намирсан урт үстэй байлаа. Зарим нь амьтны арьс нөмөрсөн, зарим нь бүр нүцгэн байв. Нэг нь 50 хүний идэх хоолыг ганцаараа идэж байсан тул тэд эрэг хавийн газрыг цөлмөж дууссан юм. “ гэжээ.

7 - Эртний Вавилончуудын шавар бичээс бүхий самбарт: Вавилоны тахилч лам нар астрономын мэдлэгээ Амнөд Азид амьдарч байсан 4 метр гаруй өндөр аварга хүмүүсээс уламжлан авсан тухай бичсэн байдаг.

8 - 1000 жилийн өмнө амьдарч байсан Арабын хэрмэлч эрдэмтэн Ибн Фадлан Хазар хааны өргөөнд 6 метр өндөр хүний араг яс үзсэнээ тэмдэглэн үлдээсэн байдаг. Яг ийм хэмжээтэй араг ясыг оросын Тургенев, Короленко нарын сонгодог зохиолчид Швейцарт, Люцерний музейд үзсэн байна. Энэхүү аварга ясыг 1577 онд уулын агуйгаас Феликс Платнер гэгч эмч олсон тухай тэдэнд ярьж байжээ.

9 - 4-6 метр хүмүүс хамгийн том нь биш байсан бололтой. Испанчууд Америкийг байлдан эзлэхдээ ацтекуудын нэгэн сүмд 20 метрийн өндөртэй араг яс байхыг олжээ. Аймшигтай  хэмжээ байгаа биз? Испанчууд үүнийг Ромын пап ламд бэлэг болгон илгээсэн байна. Мөн 19-р зууны эхээр АНУ-ын Ерөнхий археологичоор ажиллаж байсан Уитни гэгч эрдэмтэн 2 метрийн диаметртэй гавал ясыг судалж байжээ. Түүнийг Огайо мужийн нэг уурхайгаас олсон гэдэг.

10 - Аварга хүмүүс оршин байсныг гэрчлэх тодорхой баримтуудын нэг бол тэдний асар том хөлийн мөр юм. Тэдгээрийн хамгийн алдартай нь Өмнөд Африкт оршдог. Түүнийг Стоффел Кётци хэмээх нутгийн фермер өнгөрсөн зууны эхээр олсон байна. Хадан хясааны хананд зүүн хөлийн мөр 12 см гүн шигдэж босоо байдалтай үлджээ. Түүний урт нь 1 м, 28 см ажээ. Аварга хүний гишгэсэн зөөлөн хөрс цагийн уртад хатуурч чулуу болон хувираад геологийн процессийн үр дүнд босоо байдалтай тогтсон бололтой.
Гайхал төрүүлэм нэг зүйл байгаа юм. Яагаад эдгээр яснуудыг дэлхийн нэг ч музей үзүүлдэггүй юм бэ? Үүнд судлаачид санал нэгтэйгээр дараах хариултыг өгч байна: Эдгээр гайхалтай олдворуудыг зориудаар нууж байгаа хэрэг. Эс тэгвэл Дарвины хувьслын онол сүйрэн унаж, хүн төрөлхтний гарал үүсэл, дэлхийн түүхийн талаарх бүхий л сургааль өөрчлөгдөх болно шүү дээ.

Пирамидийг Египетчүүд бариагүй хэрэг үү?!


Бид яагаад жижгэрчихсэн юм бол?

Доктор Карл Бомын үзэж байгаагаар эрт цагт байгаль, цаг уурын тодорхой нөхцөл хүний биеийн хурдтай өсөлтөнд нөлөөлж байсан, дараа нь энэ нөхцөл өөрчлөгдөхийн хамт хүн жижгэрсэн байж болох үндэслэлтэй. Манай гарагийн озоны давхарга үлэмж зузаан байснаа галав юүлснээс хойш нимгэрч, 7-ны нэг нь үлдсэн. Ингэснээр нарны радио идэвхт туяаны хамгаалалт багасаж, энэ нь амьтан, ургамал, хүнд нөлөөлсөн байх гэж тэрээр таамаглаж байна. 

Ангилал : Сонин хачин | Нийтэлсэн : amka | Уншсан (7) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ванга 2015 оныг хэрхэн зөгнөсөн бэ?

2015-11-04 03:00:13

Ванга 2015 оныг хэрхэн зөгнөсөн бэ?

 

 

Болгарын нэрт зөнч Вангелия Пандева буюу Ванга цагтаа 21-р зууны эхэн үе, тэр дундаа 2 дахь 10 жилийн талаар сонирхолтой зүйлүүдийг зөгнөн хэлж байсан юм. Тэр бас л далд утгатай зөгнөл үлдээсэн тул учрыг нь тайлсан шинжээчид дараах дүгнэлтэнд хүрчээ. Гэхдээ Вангагийн 2015 оны зөгнөлд сэтгэл түгшээх зүйлс их байгаа аж.

Ванга 2015 оныг хэрхэн зөгнөсөн бэ?

Жилийн эхээр дэлхий дээр том том өөрчлөлтүүд гарч, дэлхийн улс төрийн газрын зураг үндсээрээ өөрчлөгдөх бололтой. Тухайлбал, Европын олон оронд хувьсгалт сэтгэлгээ газар авна, санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэж, байгалийн баялгийн хомсдол үүсэхийн хирээр олон улсын тавцанд ОХУ, БНХАУ хоёрын байр суурь өсөх юм байна.


Ванга 2015 оныг хэрхэн зөгнөсөн бэ?

Сансар судлалд үсрэнгүй ахиц гарах аж. Энэ жилд сансар хийгдэх нэг нээлт бүх дэлхийг шагшруулж, хүн төрөлхтний цаашдын хөгжилд шинэ боломжийг нээх гэнэ. Ванга нууцлаг Нибиру гараг гарч ирнэ, манай дэлхий нар, шинэ гараг хоёрын дунд байрлах болно гэж хэлж байжээ. Хамгийн ололттой зүйл нь хорт хавдрыг анагаах эм гаргаж чадах аж. 


Ванга 2015 оныг хэрхэн зөгнөсөн бэ?

Жилийн дунд үед цөмийн дайнд хүргэж болзошгүй том зөрчилдөөн үүсэх боловч эцсийн эцэст энхийн аргаар асуудлыг зохицуулж чадах ба энэ нь Хятад улсыг бүр хүчирхэгжүүлэх бололтой. АНУ тэргүүлэх байр сууриа алдана. Энэ орон дотоодын зөрчил болон санхүүгийн гүн хямралд идэгдэх  болно.


Ванга 2015 оныг хэрхэн зөгнөсөн бэ?

Энэ жил дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшиг: газар хөдлөлт, цунами, хар салхи, ойн түймэр, галт уулын дэлбэрэлт олноор болох аж. Евразийн Зүүн-Өмнөд хэсэг аймшигт цунамид өртөн далайн усанд автаж болзошгүй ба Их Британ, Португаль, Испанийн тал нь усан дор орж алга болох магадлалтай гэнэ. Харин Хойд Америк болон Канадад хар салхи буцалж томоохон хотуудыг сүйрэлд хүргэж болзошгүй аж. Ер нь Япон, Индонез болон далайн арлуудын улс орнуудад аюул нүүрлэж магадгүй юм байна.


Ванга 2015 оныг хэрхэн зөгнөсөн бэ?

Африк тивд цэнгэг ус болон хоол ундны хомсдол үүсч, тахал гарч болзошгүй гэнэ. Үүнээс болж  хүмүүс амгалан тайван, аюулгүй газар нутгийг зорин тэмцэх болно. Хүмүүс бөөнөөр нүүдэллэн шилжих хөдөлгөөн гарч эхэлнэ. Харин тэдний зорих газар нь нь Европын төв хэсэг, эсвэл Сибирийн тайга байж болох магадлалтай аж.

Ангилал : Сонин хачин | Нийтэлсэн : amka | Уншсан (21) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй